УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг цохисон иргэнийг цагдаагаас шалгаж байна
Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 1-ний 23:05 цагт бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Г.Ганбаатарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтуурсан үедээ цээжин тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогджээ.
Хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Ганбаатар нь Ардчилсан Нам (АН)-ын даргын Орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт нэр дэвшээд 39.7 хувийн саналаар гишүүн болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
