Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар өдөртөө нэмэх градусыг давж дулаарч байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 40 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026.03.30 өдрөөс Монгол орны нийт нутгаар өдөртөө нэмэх градусыг давж дулаарч байна. 3 дугаар сарын 31 өдрийн байдлаар нийт нутгийн 15 хувьд цасан бүрхүүлтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 04-р сарын 03-07-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 04-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хойд хэсгээр,
  • 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 

  • 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр,
  • 04, 05-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар,
  • 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 

  • Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус,
  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.