Богд банк DBS Bank-тай хамтран гадаад шилжүүлгийн “BSend” үйлчилгээг нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 12 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Богд банк DBS банктай хамтран гадаад шилжүүлэг “BSenD” үйлчилгээг нэвтрүүллээ

Богд Банк нь Сингапурт төвтэй дэлхийд нэр хүндтэй DBS Bank-тай хамтран “BSend” гадаад шилжүүлгийн үйлчилгээг Монголд албан ёсоор нэвтрүүллээ.

Өнөө үед улс орнуудын хоорондын худалдаа, бизнес, хувь хүмүүсийн харилцаа эрчимтэй нэмэгдэж, гадаад руу мөнгө шилжүүлэх хэрэгцээ өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Гэр бүл, найз нөхдөдөө мөнгө илгээх, гадаадад суралцах, бизнесийн төлбөр тооцоо хийх зэрэг олон нөхцөлд хурдан, найдвартай, шимтгэл багатай үйлчилгээ шаардлагатай байдаг.

Ийм хэрэгцээнд нийцүүлэн Богд Банк “BSend” үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчид гар утаснаасаа хэдхэн товшилтоор гадаад руу мөнгө шилжүүлэх боломжийг бүрдүүллээ.

УРАМШУУЛАЛ: Энэхүү шинэ үйлчилгээндээ зориулан эрхэм харилцагч нартаа 2026.04.02–2026.04.30-ны хугацаанд эхний 5 шилжүүлгийн гүйлгээг шимтгэлгүй хийх урамшууллыг зарлаж байна.

зураг
 

7 ВАЛЮТААР ГАДААД ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХ БОЛОМЖ:

  • Ам.доллар (USD)
  • Евро (EUR)
  • Британийн фунт стерлинг (GBP)
  • Японы иен (JPY)
  • Хятадын юань (CNY)
  • Сингапурын доллар (SGD)
  • Хонконгийн доллар (HKD)

ОНЦЛОХ ДАВУУ ТАЛ:

  • Хурдан шуурхай: Гүйлгээ хийх валютаас хамаарч шууд тухайн өдөртэй шилжүүлэг хийх боломжтой.
  • Өндөр дүн: 100,000 USD хүртэлх өндөр дүнтэй шилжүүлгийг ч саадгүй, найдвартай хийх боломжтой.
  • Аюулгүй, найдвартай: ОУ-ын банк санхүүгийн стандартад нийцсэн хамгаалалттай тул таны гүйлгээ бүрэн баталгаатай.
  • Өргөн хамрах хүрээ: 7 төрлийн валютаар гадаад улс орнууд руу шилжүүлэг хийх    боломжтой.
  • Хялбар хэрэглээ: Банкны салбарт очих шаардлагагүй, мобайл аппликейшнаар дамжуулан хаанаас ч, хэзээ ч гүйлгээ хийх боломжтой.

ХЭРХЭН ХАРИЛЦАГЧ БОЛОХ ВЭ?

Харилцагч та интернэт банкны үйлчилгээнд онлайнаар бүртгүүлэх бол дараах QR кодыг уншуулж, банкны үйлчилгээнд бүртгүүлэн, үйлчилгээгээ аваарай.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7577-1199 болон өөрт ойр байрлах салбар тооцооны төвөөс авна уу.

Богд мобайл апп татах линк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.