ҮЙЛ ЯВДАЛ: МАН-ын удирдах зөвлөл УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ
Тусгаар тогтнолын ордонд
09:00 цагт МАН-ын удирдах зөвлөл УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
11:00 цагт Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаар Туулын хурдны зам төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, нийслэл хотын төсвийн асуудлаар мэдээлэл өгнө.
Шангри-Ла зочид буудалд
10:00 цагт Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид болон бодлого тодорхойлогчдыг нэгтгэсэн “Change Makers Summit” арга хэмжээ эхэлнэ.
One Event Hall Mongolia-д
11:00-19:00 цагт Аутизмын таниулах дэлхийн өдөр тохиож буйтай холбогдуулан нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.
Төв талбайд
12:00 цагт “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал нарт хандан нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлнэ.
НҮБ-ын хурлын танхимд
09:00-13:00 цагт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) болон Зүүн хойд азийн аюулгүй байдал, Стратеги судалгааны хүрээлэн (MINASS) нар хамтран "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаан дахь залуучуудын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
МУБИС-ийн Багшийн сургуульд
09:00-13:30 цагт "Хүүхдийн хөгжил-Хөтөлбөрийн шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
