ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД: Түгжрэл буурахад түй ч нэмэргүй төсөл

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Туулын хурдны замыг эсэргүүцэгчид Сүхбаатарын талбайд жагсаж байна. 

Тэд "Туул тасарвал амь тасарна”, “Мега төсөл мега хулгай”, “Түгжрэл буурахад түй ч нэмэргүй төсөл”, “Нямбаа Туул голоос савраа тат” хэмээн эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэв. 

Байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээ дүгнэлт нь тодорхойгүй, эдийн засгийн үр ашгийн судалгаа хангалтгүй гэж үзсэн иргэд гуравдугаар сарын 21-ний Бямба гарагаас үзэл бодлоо илэрхийлж, нийслэлчүүдийн ундны усны эх ундарга болсон Туул голд хурдны зам барих гэж буйгаа зогсоохыг шаардаж байгаа билээ.

2.3 их наяд төгрөгийн өртгөөр баригдах Туулын хурдны зам төслийн талаар Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Хүн төрөлхтөн хот үүсгэхийн тулд голоо дагаж амьдардаг. Ялангуяа хурдны замуудыг голоо дагаад хийдэг жишигтэй. 

Туулын хурдны замын төсөв, өртөг бага мөнгөөр батлагдсан. Дэлхийн нийтэд үнийн өсөлт болбол эрсдэлтэй гэж харж байгаа. Энэ бол ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш" гэж тайлбарласан. 

Ийнхүү нийслэлээс үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа тул "Туул голоо хамгаалъя" иргэдийн хөдөлгөөнийхөн хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах цахим өргөдөлд 20,000 гаруй гарын үсэг цуглажээ. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг