Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 20,000 гаруй гарын үсэг цуглаад байна
"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус талбар болон UIH.MN сайт дээр иргэний үүсгэсэн хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан цахим өргөдөлд өнөө өглөөний байдлаар 19,578 гарын үсэг цуглажээ.
Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргасан байна.
Өргөдөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна гэжээ.
Өргөдөлтэй дэлгэрэнгүй танилцах болон гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
