Н.Учрал: Зарим салбарт сайд нарыг улираан ажиллуулах шаардлагатай байна

Н.Эрхбаяр, iKon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсчихсөн хариуцлагатай цаг үе ирсэн. Зарим салбарт сайд нарыг улираан ажиллуулах шаардлагатай байна. Сайд нарын гүйцэтгэлийг харж байгаа. Бүх юмыг шинээр эхлэх гэхээр бидэнд цаг хугацаа байхгүй. Салбарын сайд нар ажилдаа хэр хандсан бэ гэдгийг харах шаардлагатай байсан. 

Тавдугаар сарын 1-нд төсвийн хүрээг өргөн барих цаг хугацаа тулчихсан. Яаралтай төсвийн хүрээгээ боловсруулж, түүний дагуу жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, ирэх оны төсөв гэдэг цаг хугацааны мөчлөгүүд байна. 

Хоёр яамыг нийлүүлье гэхээр төсвийн тодотгол дагаж орно, хэрэв зургаадугаар сард төсвийн орлого тасарчихвал дахиад тодотгол хийх нөхцөл үүсчих гээд байна. Засгийн газар бүрэлдээгүй байгаа учраас би өөрөө хуулиудаа танилцуулаад явж байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өнөө маргаашдаа шийднэ. Бүх сайдыг өөрчлөөд явах боломжгүй.

Өнөөдөртөө багтаагаад МАН-ын бүлгийг хуралдуулна. Би намынхаа удирдах зөвлөлд танилцуулна. Одоогоор зөвхөн ХҮН намд хамтрах урилга өгсөн" гэв.