Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна

М.Батчимэг, ikon.mn
39 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тул учир болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулаад байгаа юм. 

2026 оны 3 дугаар сарын 31-ний өглөөний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын төвшин нэмэгджээ. 

Нэн их хуурайшилттай: Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Ховд, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Архангай, Хөвсгөлийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Төв аймаг болон Дорнодын баруун болон өмнөд хэгээр хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

зураг
 
ЦУОШГ