Богд банкны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх аудитлагдсан санхүүгийн тайлан
Сурталчилгаа
САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- Нийт хөрөнгө 2025.12.31-ний байдлаар 1,371,068 сая төгрөг /1 их наяд 371 тэрбум/ хүрч өмнөх жилийн мөн үеэс 29.03%-аар өссөн байна.
- 2025 оны дөрөвдүгээр улирлаар цэвэр ашиг 51.10 тэрбумд хүрч өмнөх жилээс 27.11%-аар өссөн ба өнгөрсөн 5 жилийн дундаж өсөлт 56%-тай байна.
- Өөрийн хөрөнгө 206.10 тэрбум төгрөг хүрч, өнгөрсөн оноос 21.88%-аар өссөн байна.
- Цэвэр зээлийн багц 2025.12.31-ний байдлаар 651.11 тэрбумд хүрч өмнөх жилээс 12.80%-аар өссөн байна.
- Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч 1.73%-тай болсон байна. Чанаргүй зээлийн хувь буурч байгаа нь банк чанаргүй активын эрсдэлийг зөв удирдан, анхааран ажиллаж байгаатай холбоотой.
- Нийт харилцагчийн харилцах хадгаламж өмнөх оны үеэс 22.34%-аар өсөж, 555.21 тэрбум төгрөгт хүрчээ.
- 2025 онд олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 35 сая долларыг тус тус татсан байна. Энэхүү санхүүжилтийг жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.
- Тайлант хугацаанд Богд банк нь банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
- Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 22.69% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.8% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 30.8% болох 277.09 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
