Оюутан залуусын “оч”-ийг асаах “SPARK DAY 2026” төслийн уралдааны бүртгэл эхэллээ
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ТЭСО ГРУПП нь залуусын боловсрол, нийгмийн идэвх, практик ур чадварыг дэмжин хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын их, дээд сургуулиудын 3, 4-р курсийн оюутнуудын дунд “SPARK DAY MONGOLIA” төслийн уралдааныг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулах гэж байна.
Энэхүү уралдаан нь оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, хүсэл сонирхлыг дэмжихийн зэрэгцээ бодит бизнесийн орчинд өөрсдийгөө сорих, практик ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд чиглэж байна.
Уралдааны Зорилго:
- Инновацад суурилсан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, залуусыг манлайлах чадвартай ирээдүйн боловсон хүчин болгон бэлтгэх
- Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах оролцоог нэмэгдүүлж, асуудал шийдвэрлэх чадварыг бэхжүүлэх
- Стартап болон бизнесийн практик ур чадварыг бодит туршлагаар дамжуулан дээшлүүлэх
- Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцсэн, хэрэгжих боломжтой санаа, төслүүдийг дэмжих
Уралдаанд тавигдах шаардлага:
- Баг 3 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байна. / Багштайгаа заавал оролцоно.
- Багийн бүртгэл хийх үед багийн ахлагч болон багийн нэр тодорхой болсон байна.
- 3,4-р курсийн оюутнууд хамрагдана. / тухайн сургуульд бүтэн суралцаж буй оюутан залуус
- Орон нутгаас оролцох боломжтой. / шилдэг төслийн оюутнуудын унааны зардлыг гаргана.
Шагнал:
- Азийн тэргүүлэх инновац, технологийн арга хэмжээнд оролцох олон улсын бизнес аяллын эрх
- Шилдэг 5 багийн гишүүдэд ТЭСО Групп-д ажиллах онцгой карьерын боломж
- Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдах эрх
- Голомт банкны нэрэмжит шагнал
- Хамтрагч байгууллагын шагнал
ТӨСЛИЙН САНААГ ДАРААХ ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ.
1. SERVICES — ҮЙЛЧИЛГЭЭ
- Нүүдлийн соёл иргэншил, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих
- Бүгдэд тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ
- Дижитал боловсрол, AI-д суурилсан ур чадвар хөгжүүлэх платформ
- Хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах шийдэл
- Эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, телемедицин үйлчилгээ
- Сэтгэлзүйн эрүүл мэндийн дэмжлэг, well-being шийдэл
- Хэрэглэгч төвтэй, технологид суурилсан үйлчилгээний инновац
2. FOOD AND AGRICULTURE – XYHC ХӨДӨӨ АЖ АХУЙ
- Хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах
- Органик, эрүүл хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, нэмүү өртөг нэмэгдүүлэх
- Мал аж ахуй, газар тариалангийн smart (AI, IoT) шийдлүүд
- Хүнсний нийлүүлэлтийн сүлжээ (supply chain)-г сайжруулах
- Хүнсний хаягдлыг бууруулах, дахин ашиглах систем
- Дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих
3. FINANCIALS - CAHXYY
- Дижитал эдийн засгийг дэмжих уян хатан санхүүгийн үйлчилгээ
- FinTech, AI-д суурилсан санхүүгийн инноваци
- Жижиг, дунд бизнес (SME)-ийг дэмжих санхүүгийн платформ
- Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх (financial inclusion)
- Ногоон санхүүжилт (green finance), тогтвортой хөрөнгө оруулалт
- Хувь хүн, байгууллагад зориулсан ухаалаг санхүүгийн менежмент
4. HEALTH CARE — ЭРҮҮЛ МЭНД
- Чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоог дэмжих
- Цахим эрүүл мэндийн үйлчилгээ (e-health, telemedicine)
- Урьдчилан сэргийлэх, оношлох ухаалаг систем
- AI-д суурилсан оношилгоо, эрүүл мэндийн дата шийдэл
- Сэтгэлзүйн эрүүл мэнд, well-being технологи
- Эмийн хүртээмж, нийлүүлэлтийн системийг сайжруулах
5. INFRASTRUCTURE — ДЭД БҮТЭЦ
- Хотын дэд бүтцийг сайжруулах, ухаалаг хотын шийдэл
- Тээвэр, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх
- Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
- Дижитал дэд бүтэц (data, connectivity)-ийг хөгжүүлэх
- Байгаль орчинд ээлтэй барилга, хот төлөвлөлт
- Хөдөө, орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх
Бүртгэл үргэлжлэх хугацаа: 2025.03.20 - 2025.04.08
Холбогдох дугаар: +976 99017182
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
