Оросын армийн Ан-26 нисэх онгоц Крымийн хойгт осолдсоны улмаас 29 хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Крымийн хойг дээгүүр хуваарьт нислэг үйлдэж байсан Оросын армийн ачаа тээврийн Антонов-26 нисэх онгоц осолдсон тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Москвагийн цагаар гуравдугаар сарын 31-ний 18:00 цагийн орчимд Крымийн хойгийн дээгүүр хуваарьт нислэг үйлдэж байсан цэргийн тээврийн Ан-26 нисэх онгоцтой холбоо тасарсан байна. Аврах албаныхан онгоцны ослын газрыг олж тогтоолоо. Газар дээрээс өгсөн мэдээллээр нислэгийн багийн зургаан гишүүн, 23 зорчигч бүгд амь үрэгджээ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Онгоц хадан цохио мөргөж унасныг ОХУ-ын батлан хамгаалах яам нэмж мэдээлжээ.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн доголдол гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС