Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб үйл ажиллагаагаа эхлүүлэв
Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол, өдөр тутмын завгүй амьдралын хэмнэл нь иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болсоор байна. Иймд амралтын өдрүүдийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх, байгальд ойр байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа билээ.
Иргэдийн эрүүл, зөв амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор “Хонгирад” уулын клуб үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Тус клуб нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, өндөр уулын алхалт, авиралт, энгийн явган аяллыг зохион байгуулж, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх, улмаар бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.
Ууланд алхах нь бие, сэтгэл, нийгмийн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Биеийн хүчийг сайжруулж, зүрх, судас, булчин, үе мөчийг бэхжүүлдэг бол стресс, ядаргааг бууруулж, сэтгэл санааг тайвшруулдаг. Мөн байгальтай ойр байснаар хүмүүст эрүүл амьдралын хэвшил тогтох, нийгмийн идэвх нэмэгдэх ач холбогдолтой юм гэж тус клубийн хамт олон зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



