Туулын хурдны замыг эсэргүүцэж буй иргэдтэй зэрэгцэн НЗДТГ-аас төв талбай дээр тасралтгүй арга хэмжээ зохион байгуулахаар болжээ
Туулын хурдны зам төслийг эсэргүүцэж буй иргэд энэ сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төв талбай дээр жагсаал зохион байгуулж буй.
Харин тэдэнтэй зэрэгцэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас төв талбай дээр маргаашаас/2026.04.01/ эхлэн хаврын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болсныг мэдээллээ.
Тодруулбал хаврын арга хэмжээ нь “Туялзуур сэлэм” тэмцээнээр эхэлж, үндэсний шагайн харваа, “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжлэх аж.
Түүнчлэн дөрөвдүгээр сард:
- "Ub Даам-2026”
- Спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн
- “Playtime pre event” урлагийн арга хэмжээ
- Шадар сайдын нээлттэй хаалганы өдөрлөг
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- “Food festival”
- Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- “Ширээний теннис” өдөрлөг
- Улаанбаатар циркийн өдөрлөг
- Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг болно гэв.
Тавдугаар сард:
- Спорт автомашины үзэсгэлэн
- Авто мото, спорт парад
- Хангарди спорт өдөрлөг
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- Хувийн их, дээд сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөг
- Боловсролын яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- “Номын баяр-2026”
- Эдийн засаг хөгжлийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт
- Зам тээврийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг
- “Street battle dance”
- Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа зэрэг нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг төв талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эдгээр арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн жил шуурганд нурж гурван хүн гэмтээсэн том асраа барьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
