Өнөөдөр /2025.7.2/ 18:30 цагийн орчимд нийслэлд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Төв талбай дахь тайз нурж хоёр гурван хүн гэмтсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Өнөөдөр 18:40 цагийн үед Сүхбаатарын талбай дээр зассан байсан төмөр асар нурж 2 том хүн 1 хүүхэд гэмтсэн. Цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн гарч хэргийн газар ажиллаж байна. Гэмтсэн хүмүүс яаралтай тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн" гэдэг мэдээлэл өглөө.
Тухайн үед байсан иргэдийн яриагаар гэмтсэн хоёр хүний нэг нь төгсөлтийн уулзалтдаа оролцож байсан өндөр настан байжээ. Мөн гэмтсэн хүүхэд найм орчим настай байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!