ҮЙЛ ЯВДАЛ: "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулна

ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

09:00-13:00 цагт Байнгын хороод хуралдана.

14:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

14:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд (13,14 заалт) өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Блью скай зочид буудалд

10:00-14:00 цагт "Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь-Хос шилжилт" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Сүхбаатарын талбайд

12:00 цагт "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулна.

Хууль зүйн хүрээлэнгийн хурлын танхимд

15:00-18:00 цагт "Хүүхдийн хувь заяанд нөлөөлөхгүйгээр мэдээлэх урлаг: Шүүх ба Сэтгүүлчид" сэдэвт дугуй ширээний уулзалт болно.