ОХУ-тай 20 жил хамтрах байсныг 15 болгож, оросын бус Беларусийн арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх өөрчлөлт оруулжээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг тус байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн байна.
Уг асуудлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч нэг талын эрх ашгийг хэтэрхий их тусгасан гэж гишүүдийн олонх үзсэн тул хойшлуулаад байсан юм.
Хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилий хугацаатай ОХУ-тай хамтарсан компани "Чингис хаан" олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах асуудлыг хариуцна. Хамтарсан компанийн 60 хувь нь Монголынх, 40 хувийг Оросууд эзэмшинэ. Тус компани нь "Чингис хаан" нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Хамтарсан компанийн үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн тохиолдолд ОХУ-ын арбитрын шүүхээр шийдүүлнэ. Гэрээ байгуулснаас хойш Монголын талын хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор оросын талын хөнгөлөлт, давуу эрхийг цуцалбал оросын талын нөхцөл байдлыг доройтсон гэж үзнэ гэх мэт заалтууд байв.
/Хэлэлцээрийн анхны хувилбарыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу/
Харин өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оросын талтай удаан хугацаанд уулзалт яриа хийсний дүнд уг хэлэлцээрт оруулсан өөрчлөлтийг танилцуулав. Хэлэлцээрт зургаан агуулгад өөрчлөлт оруулсан бөгөөд тав нь монголын талын санал байсан гэдгийг сайд онцолсон юм.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын хэлсэнчлэн манай талын саналыг түлхүү тулгасан хэлэлцээрийн төслийг танилцуулъя.
4 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтад:
5 дугаар заалтад "газрын тосны бүтээгдэхүүн" гэж заасныг "агаарын хөлгийн түлш" гэж өөрчлөх.
7 дугаар зүйлийн хоёрдугаар догол мөрийг хасах. Тус зүйлийн хоёрдугаар догол мөрд:
9 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулна:
11 дүгээр зүйлийн эхний догол мөрийг хасах. Уг догол мөрд:
12 дугаар зүйлд:
- Хоёрдугаар догол мөрөнд "20 жил" гэснийг "15 жил" гэж өөрчлөх.
- Хоёрдугаар догол мөрийн араас дараах агуулга бүхий догол мөрийг нэмэх:
Хэлэлцээр 20 жил гэж байсныг 15 жил болгож хугацааг багасгаж.
Мөн маргааныг оросын талын арбитрын шүүхээр шийдүүлнэ гэснийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод байрлах Беларусийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын арбитрын шүүхээр шийдүүлээр болсон байна. Энэ заалтад манай тал Казахстан улсын арбитрын шүүхээр шийдүүлэх саналтай байсан ч оросын тал хүлээн зөвшөөрөөгүй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
