Н.Учрал Монголын орчин үеийн түүхэнд хамгийн залуу гурав дахь Ерөнхий сайд боллоо
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр огцруулсан билээ. Өчигдөр эрх баригч буюу МАН-аас дараагийн Ерөнхий сайдаар Н.Учралыг томилов.
Иймд 1992 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон хүмүүсийн насны статистикийг хүргэж байна.
Хамгийн залуу нь Ц.Элбэгдорж 35 настайдаа Ерөнхий сайдаар томилогдож байжээ. Түүний дараа Р.Амаржаргал 38 настайдаа Ерөнхий сайд болж байжээ. Дараагаар нь Н.Учрал 39 настайдаа засгийн эрхийг барих болсноор хамгийн залуудаа Ерөнхий сайд болж буй гурав дахь хүн болж байна.
Хамгийн ахмад нь П.Жасрай 59 насандаа томилогдон ажиллаж байжээ.
МАН-аас дараагийн Ерөнхий сайдаар томилогдоод буй Н.Учрал нь 39 настай бөгөөд өмнөх Ерөнхий сайд нарын дундаж наснаас зургаан насаар залуу байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
