ФОТО: Туулын хурдны зам барихыг эсэргүүцсэн иргэд нийслэлийн төв талбайд цуглаж, үзэл бодлоо илэрхийлж байна
Байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээ дүгнэлт нь тодорхойгүй, эдийн засгийн үр ашгийн судалгаа хангалтгүй гэж үзсэн иргэд Туулын хурдны зам барих төслийг эсэргүүцсээр байна.
Тэд гуравдугаар сарын 21-ний Бямба гарагаас эсэргүүцлээ илэрхийлж, нийслэлчүүдийн ундны усны эх ундарга болсон Туул голд хурдны зам барих гэж буйгаа зогсоохыг шаардаж байгаа юм.
Мөн олон нийтийн санаа бодлыг сонсохгүй байгаа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцрохыг гуравдугаар сарын 27-ноос шаардаж, Засгийн газарт хандаад буй. Харин өнөөдөр Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж буй иргэд төв талбайд гарын үсэг цуглуулж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индрийг ажиллуулж байна.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
