Нөгөөдөр Улаанбаатарт хур тунадас орно

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дөрөвдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
  • 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 03-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи:

  • 04 дүгээр сарын 01, 03-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 02,08-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04 дүгээр сарын 02-нд хур тунадас, 04-нд ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 02, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.