Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбарын ирээдүйг тодорхойлох “CNBC Changemakers 2026” болно
Монголын эдийн засгийн дараагийн өсөлтийг тодорхойлох гол салбаруудын нэг бол үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт. Энэ хоёр салбарын ирээдүй, чиг хандлагыг нэг дор тодорхойлох “CNBC Changemakers Summit” дөрөвдүгээр сарын 2-ны өдөр “Shangri-La” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь салбарын тэргүүлэгч хөгжүүлэгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд, бодлого тодорхойлогчид болон олон улсын байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулна.
Энд зах зээлийн бодит нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлох нэгдсэн хэлэлцүүлэг өрнөнө.
Тус чуулга уулзалтын хүрээнд:
- Үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээл, шинэ трендүүд
- Салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдлүүд
- Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн стратеги гэсэн гол сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм.
“CNBC Changemakers” нь зөвхөн хэлэлцүүлгийн талбар бус, бодит хамтын ажиллагааг эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг төслийн хөгжүүлэгчидтэй холбох, шинэ түншлэлүүдийг бий болгох стратегийн гүүр болж өгдгөөрөө онцлог. Өөрөөр хэлбэл, санаа бодлоос бодит хөрөнгө оруулалт руу шилжих боломжийг бүрдүүлдэг платформ юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн бүтцэд барилга, үйлдвэрлэлийн салбарын эзлэх жин эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 2024 онд эдгээр салбарууд эдийн засгийн өсөлтөд 0.4 нэгж хувийн нөлөө үзүүлж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 1.2 нэгж хувь болж өссөн нь зах зээлийн идэвхжил, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж байгааг илтгэж байна.
Үүнтэй зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн эрэлт, хэрэглэгчдийн хүлээлт, амьдрах орчны чанарт тавигдах шаардлага улам нарийсаж, зөвхөн байр худалдан авах биш, ирээдүйн амьдралын хэв маяг, үнэ цэнийг сонгох шийдвэр болон хувирч байна.
Ийм цаг үед “CNBC Changemakers 2026” нь зах зээлийн гүн динамикийг ойлгох, шинэ боломжуудыг нээх, салбарын ирээдүйг хамтдаа зураглах онцгой боломжийг оролцогчдод санал болгож байна.
Ирээдүйн хот, хөрөнгө оруулалтын шинэ урсгал, үнэ цэнийг тодорхойлох энэхүү чуулганд нэгдэхийг урьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
