Шатахууны үнийг нэмэхгүй байх тухай Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хүсэлтэд ОХУ нааштай хариу өгчээ

Редакцын бус нийтлэл
1 цаг 26 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд шатахууны хямралт үүсэж, үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михайл Мишустинд хүсэлт хүргүүлжээ.

Тэрбээр газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгахыг хүссэн байна.

Гуравдугаар сарын 10-нд хүргүүлсэн хүсэлтийн хариу өнөөдөр иржээ.

ОХУ-ын талаас Ерөнхий сайд асан Г.Занданшатарын шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөн байна.