UBCab-ийн энэ жилийн хамгийн том зорилт: Үйлчилгээний чанар
Юбикаб Холдинг компани 2026 онд үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтыг үйлчилгээний чанарыг дээшлүүлэх гэж тодорхойлжээ. Хэрэглэгчдэд илүү найдвартай, хүртээмжтэй, стандартын шаардлага хангасан үйлчилгээ хүргэхэд жолооч нарийн оролцоо хамгийн чухал юм.
Энэ зорилтын хүрээнд Юбикаб компаниас жил бүр зохион байгуулдаг “1,000 жолоочийн чуулган”-аараа жолоочийн лояалти хөтөлбөрөө шинэчилж, үүнийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцууллаа. Өмнө нь санхүүгийн хөнгөлөлтөд төвлөрдөг байсан уг хөтөлбөр энэ жилээс эхлэн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын дэмжлэг зэрэг шинэ чиглэлүүдийг хамарч байна.
Тухайлбал, шилдэг жолооч нарыг амь насны болон хорт хавдрын даатгалд хамруулах, фитнесийн хөнгөлөлт үзүүлэх, жолооч болон жолоочийн хүүхдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Юбикаб компани нь Doctor Auto Chain, Шунхлай ХХК, Airee зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлснээр тухайн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр жолооч нарт хүргэх боломж бүрдэж байна.
Мөн энэ жилийн бодлогын онцлох хэсгүүдийн нэг нь хэрэглэгчийн үнэлгээнд илүү тулгуурлах зарчим юм. Ингэснээр жолоочийн үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн бодит туршлага, өгсөн үнэлгээнд үндэслэн тодорхойлох тогтолцоо илүү бодитоор хэрэгжихээр байна.
Харин хэрэглэгчдийн хувьд UBCab 2021 оноос хойш такси үйлчилгээний км-ийн тарифаа нэмэгдүүлээгүй хэвээр хадгалж байгаа бөгөөд цаашид ч хүртээмжтэй, боломжийн үнэтэй үйлчилгээг санал болгохоо онцолж байна. Үүний зэрэгцээ cashback, хамтарсан урамшуулал, хэрэглэгчийн лояалти хөтөлбөр зэрэг шинэ боломжуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ жилийн Юбикаб компаний стратегийн гол чиглэл бол хэрэглэгч бүрд хүрэх үйлчилгээний чанарыг бодитоор сайжруулах явдал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





