Каннын кино наадмын "Marche du Film" арга хэмжээнд Монголын зургаан бүтээлийг танилцуулав
IKON.MN
Каннын олон улсын кино наадам энэ сарын 12-ноос 23-ныг дуустал үргэлж буй. Дэлхийн 140 орноос 15,000 гаруй мэргэжилтнүүд 4,000 орчим кино, төслийг танилцуулдаг "Marche du Film" арга хэмжээнд Монголын Кино Урлагийн Зөвлөлийн төлөөлөл оролцжээ.
Энэ удаад тэд Монголын зургаан бүтээлийг танилцуулсан байна.
Тодруулбал
- Найруулагч Б.Бадралмаагийн "Давс үүрсэн 40 жил" баримтат кино,
- Продюсер Б.Тамирын "Жинжийгийн төрсөн өдөр",
- Продюсер Э.Тамирын "Цасхан" хүүхэлдэйн кино,
- Продюсер Г.Түвшинсайханы "Тарвас" кино зохиол,
- Продюсер Г.Мандахын "Шар хөвийн зэрэглээ" кино зохиол,
- Продюсер З.Тэмүүжингийн "Шонхор" кино зохиолыг танилцуулжээ.
Энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх "Marche du Film" арга хэмжээ нь кино болон уран бүтээлтэй холбоотой хөрөнгө оруулалт татах, бүтээлээ танилцуулах чухал ач холбогдолтой юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
