ҮЙЛ ЯВДАЛ: "Алтайгаа номтой хот болгоё" 10,000 ном цуглуулах аяны талаар мэдээлэл өгнө

ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Яармаг Хангарди ордонд

09:00 цагт Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн шилдэг татвар төлөгч нарт шагнал гардуулна.

Holiday Inn зочид буудлын Ballroom танхимд

09:30-16:00 цагт Монгол Улсын хийн салбарын хөгжил, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Gas Safety & Technology Conference-2026” зөвлөгөөн зохион байгуулагдана.

Галлериа Улаанбаатарын Жуулчин танхимд

09:30-13:30 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн, нээлттэй хяналт шалгалтыг 2023-2025 онд явуулсан бөгөөд үр дүнг танилцуулна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт "Алтайгаа номтой хот болгоё" 10,000 ном цуглуулах аяны талаар зохиолч Т.Эрхэмбаяр, зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, яруу найрагч, сэтгүүлч Т.Сайхнаа болон Говь-Алтай аймгийн номын сангийн захирал Я.Одгэрэл нар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Туулын хурдны замын үйл ажиллагааг бүрэн зогсоох хуулийн үндэслэлийг иргэдийн төлөөлөл олж тогтоон, нотлох баримтаар баталгаажуулсан тухай чухал мэдээллийг Ерөнхий сайд Н. Учралд хүргүүлнэ.