Н.Учралын Засгийн газар ирэх онд ₮36.4 их наядын зарлага гаргаж, ₮1.7 их наядын алдагдалтай ажиллахаар тооцжээ
13:47 2026/05/14
2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн гол үзүүлэлтүүд:
Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон аж. Уг тооцооллоор 2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 34.7 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Харин 2028 онд 37.3 их наяд төгрөг болох юм байна.
Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд 2027 онд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ 36.4 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 31.9 хувьтай тэнцэх мөнгөн дүн юм.
Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0 хувь байхаар тооцжээ. Тодруулбал ирэх онд Засгийн газрын нийт өрийн хэмжээ 57.1 их наяд төгрөгт хүрэх юм байна. Харин 2028 онд 63.6 их наяд төгрөгийн өртэй болох юм.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан тооцоолол:
|
Д/д |
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт |
Төсвийн хүрээний мэдэгдэл |
Төсвийн төсөөлөл |
|
|
2027 он |
2028 он |
2029 он |
||
|
1 |
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ |
5.8 |
6.0 |
6.3 |
|
2 |
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин |
7.0 |
6.0 |
5.0 |
|
3 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ |
34,780.0 |
37,371.8 |
39,737.5 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
30.4 |
29.4 |
28.1 |
|
|
4 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
36,493.4 |
38,644.0 |
40,444.7 |

31.9 |
30.4 |
28.6 |
|
|
5 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ |
-1,713.4 |
-1,272.2 |
-707.2 |

-1.5 |
-1.0 |
-0.5 |
|
|
6 |
Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
32,495.4 |
34,827.4 |
36,908.5 |

28.4 |
27.4 |
26.1 |
|
|
7 |
Нэгдсэн төсвийн суурь тэнцэл /тэрбум төгрөг/ |
2,284.6 |
2,544.4 |
2,828.9 |

2.0 |
2.0 |
2.0 |
|
|
8 |
Засгийн газрын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/ |
57,114.9 |
63,610.1 |
63,651.0 |

50.0 |
50.0 |
45.0 |
|
|
9 |
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
2,823.0 |
2,998.2 |
3,173.0 |

2.5 |
2.4 |
2.2 |
|
шууд үзэх:
10:30 2026/05/14
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.
Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолсон байна.
Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв.
видео:
13:47 2026/05/14
2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн гол үзүүлэлтүүд:
Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон аж. Уг тооцооллоор 2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 34.7 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Харин 2028 онд 37.3 их наяд төгрөг болох юм байна.
Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд 2027 онд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ 36.4 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 31.9 хувьтай тэнцэх мөнгөн дүн юм.
Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0 хувь байхаар тооцжээ. Тодруулбал ирэх онд Засгийн газрын нийт өрийн хэмжээ 57.1 их наяд төгрөгт хүрэх юм байна. Харин 2028 онд 63.6 их наяд төгрөгийн өртэй болох юм.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан тооцоолол:
|
Д/д |
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт |
Төсвийн хүрээний мэдэгдэл |
Төсвийн төсөөлөл |
|
|
2027 он |
2028 он |
2029 он |
||
|
1 |
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ |
5.8 |
6.0 |
6.3 |
|
2 |
Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин |
7.0 |
6.0 |
5.0 |
|
3 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ /тэрбум төгрөг/ |
34,780.0 |
37,371.8 |
39,737.5 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
30.4 |
29.4 |
28.1 |
|
|
4 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
36,493.4 |
38,644.0 |
40,444.7 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
31.9 |
30.4 |
28.6 |
|
|
5 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ |
-1,713.4 |
-1,272.2 |
-707.2 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
-1.5 |
-1.0 |
-0.5 |
|
|
6 |
Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
32,495.4 |
34,827.4 |
36,908.5 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
28.4 |
27.4 |
26.1 |
|
|
7 |
Нэгдсэн төсвийн суурь тэнцэл /тэрбум төгрөг/ |
2,284.6 |
2,544.4 |
2,828.9 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
2.0 |
2.0 |
2.0 |
|
|
8 |
Засгийн газрын өрийн нийт хэмжээ /тэрбум төгрөг/ |
57,114.9 |
63,610.1 |
63,651.0 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
50.0 |
50.0 |
45.0 |
|
|
9 |
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ |
2,823.0 |
2,998.2 |
3,173.0 |
|
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь |
2.5 |
2.4 |
2.2 |
|
шууд үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!