Өнөө цагт компаниуд зөвхөн ашиг орлогоо тайлагнахаас гадна үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа, ажилтнууддаа ямар орчин бүрдүүлж буй, нийгэмд ямар хувь нэмэр оруулж байгаагаа ч тайлагнадаг болжээ. Үүнийг тогтвортой хөгжлийн тайлан гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн байгууллага хэр хариуцлагатай, ямар үнэт зүйлтэй, ирээдүйгээ хэрхэн бүтээж байгааг харуулдаг тайлан юм. Дижитал экосистемийг бүрдүүлэгч Юнител группийн тайлан нь зөвхөн тоо баримтын цуглуулга биш. Харин компанийн соёл, хандлага, байгаль орчин болон нийгэмд үзүүлж буй нөлөөг нь бодитоор харуулжээ.
Тал хээрийн бүсэд махчин шувууд нь хүнс тэжээлийн гинжин хэлхээний дээд шатанд оршиж, экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалахад голлох үүргийг гүйцэтгэдэг байна.
Юнител групп нь махчин шувууны үүр байгуулах “Шувууны үүр” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа ба 2025 онд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-тай хамтран ажиллажээ.
Юнител групп 2021 оноос эхлэн ажилтнуудын сайн дурын оролцоонд тулгуурласан “Ногоон төгөл” мод тарих төслийг жил бүр хэрэгжүүлж байна.
Тус бүсэд усны нөөц хязгаарлагдмал тул 180 метрийн гүний худаг гаргаснаар усалгаатай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Юнител групп интернэтийн сүлжээндээ томоохон технологийн шилжилт хийжээ. Хуучин FTTB (Fiber to the Building) буюу шилэн кабель зөвхөн барилга хүртэл ирээд, цааш айл өрхүүд рүү зэс утсаар тардаг системээс бүрэн татгалзаж, FTTH (Fiber to the Home) буюу айл бүрийн гэрт шууд шилэн кабель хүрдэг технологид шилжсэн байна.
Энгийнээр тайлбарлавал, өмнө нь интернэтийн “хурдны зам” танай байрны үүд хүртэл ирээд, үлдсэн хэсгийг нарийн, хуучин замаар туулдаг байсан бол одоо өндөр хурдны шилэн сүлжээ шууд танай гэрийн үүд хүртэл орж ирж байна гэсэн үг.
Технологийн энэ шинэчлэл хэрэглэгчдэд илүү тогтвортой, хурдан интернэт авчирсан ч нэг том асуудал гарч ирсэн нь хуучин зэс кабелийн хаягдал байв.
Тиймээс Юнител групп ашиглалтаас гарсан 8.9 тонн кабелийг зөвшөөрөгдсөн технологиор боловсруулж, дахин боловсруулах боломжтой эд ангийг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Мөн хуучин төхөөрөмжүүдийг байгальд хаялгүйгээр аюулгүй нөхцөлд хадгалж байгаа аж.

Юнител групп анхдагч эх үүсвэрээс эхлэн хог хаягдлыг бууруулах зорилготойгоор хэрэглэгчид хүрэх бүтээгдэхүүний сав, баглаа боодлын материалд онцгой анхаарах болжээ.

Бидний гэрт байдаг Set Top Box (STB) болон Toki SIM картын гаднах сав, баглаа боодлыг дахин боловсруулсан цаасаар үйлдвэрлэснээр анхдагч түүхий эд олборлохгүйгээр зах зээлд нэгэнт эргэлтэд орсон материалыг дахин ашиглах боломжтой болжээ.
Дата хэрэглээ дэлхий даяар асар хурдтай өсөж байгаа ч ухаалаг технологийн ачаар эрчим хүчний хэрэглээг тогтвортой барих боломжтой болсон. Юнител групп улс орон даяар байрлах бааз станцууддаа илүү урт настай, овор хэмжээ багатай лити-ион батарейг нэвтрүүлж байна.
Би Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн бага ангийн багш. Манай анги 25 хүүхэдтэй. Бага ангийн сурагчдад “Эдүтэн” гэдэг хичээл ордог бөгөөд цахим хичээл учир гар утас, интернэт зайлшгүй хэрэгтэй болдог.
Ангийн 25 хүүхдээс 10 нь утасгүй, утас нь датагүй, цэнэггүй гээд ямар нэг байдлаар цахим хичээлд оролцох боломжгүй сууж байдаг юм. Өөрийнхөө утаснаас hotspot цацаад сурагчдадаа датагаа хуваалцдаг байлаа.
Харин Teach for Mongolia-аас “Гэр интернэт” өгсөн нь миний ажилд үнэхээр их хэрэг болж байгаа. Энэ интернэтийг 10-20 хүүхэд зэрэг ашиглахад огт гацдаггүй.
Интернэт байгаа цагт хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тэгш боловсрол эзэмших боломжийг бидэнд олгож байгаа.
Сүлжээ болон веб програмтай холбоотой халдлагыг илрүүлж зогсоов
Цахим шуудангаар дамжсан халдлагыг илрүүлэн зогсоов
Луйврын шинжтэй халдлагыг илрүүлэн зогсоов
DDoS (Distributed Denial of Service) халдлагыг илрүүлэн зогсоов
НӨӨЦ ДАТА ТӨВ
Хэрэв дата төвд байгалийн гамшиг, томоохон гэмтэл, гэнэтийн саатал гарвал олон хэрэглэгчийн үйлчилгээ нэгэн зэрэг тасалдах эрсдэлтэй.
Ийм эрсдэлийг бууруулахын тулд Юнител групп 2025 онд үндсэн дата төвөөс газар зүйн хувьд тусдаа байрлалд нөөц буюу хоёр дахь дата төвийг байгуулж, үйлчилгээг хоёр өөр байршлаас ажиллуулах боломжтой болгож эхэлсэн байна.
НӨӨЦ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР
Монгол орны нутаг дэвсгэрийн өргөн уудам онцлогоос шалтгаалан цахилгааны тасалдал нь сүлжээний найдвартай ажиллагаанд нөлөөлөх гол зүйлсийн нэг хэвээр байгаа аж.
Иймд жил бүр үе шаттайгаар өндөр ач холбогдол бүхий сайтуудад нөөц цахилгаан үүсгүүр суурилуулдаг ба 2025 онд цахилгаан тасалдлаас үүссэн өргөн хүрээний сүлжээний доголдол 36% буурчээ.
СИСТЕМИЙН БАГТААМЖИЙН ӨРГӨТГӨЛ
Өсөн нэмэгдэж буй хэрэглээг доголдолгүй явуулахын тулд системд нэмэлт модулиуд суурилуулж хүчин чадлыг өргөтгөсөн байна.
Улмаар ашиглалтын түвшин бүрэн ачааллын үед 8%-иар буурчээ. Энэ нь цаашид хэрэглэгчийн тоо болон дата хэрэглээ өсөхөд сүлжээ найдвартай, тасралтгүй ажиллах суурь болж байгаа аж.
Халдлагыг эрт таних чадвар өндөр түвшинд хүрч, кибер халдлагыг илрүүлэх дундаж хугацааг 4 цагаас бага байлгаж байгаа нь мэдээллийн аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байгаа аж.
Бүх кибер халдлагуудыг зорилтот хугацаанд амжилттай илрүүлсэн
Ноцтой халдлага илрүүлсэн
Халдлагад өртөх хамгийн өндөр магадлалтай эмзэг нөхцлийг засварлав
Хамгаалалтын болон урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлсэн
Та бидний ажил, амьдрал хэвийн үргэлжлэхэд сүлжээний тасралтгүй, найдвартай байдал маш чухал болсон. Юнител групп сүлжээнд гэмтэл, саатал гарсны дараа засварлах бус эрсдэлийг урьдчилан илрүүлэх тогтолцоог төлөвшүүлж байгаа аж.
Иймд жил бүр хийдэг үзлэг шалгалтынхаа хүрээнд 2025 онд дата төвийн барилга, цахилгаан тэжээл, хөргөлт, хяналтын системүүд дээр бүрэн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Мөн нийт 600 үүрэн холбооны сүлжээний сайт дээр эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.
Өнөөдрийн шинэ технологиуд, өндөр хурдны интернэт бол зөвхөн дэвшил биш, харин илүү ухаалаг, илүү хариуцлагатай дэд бүтцийн шинэ үе юм. Юнител группийн хэрэгжүүлж буй эдгээр өөрчлөлтүүд нь технологи өөрөө өмнөх үеийнхээ алдааг залруулж, эх дэлхийгээ “анагаах” хүч болон хувирч болдгийг баталж байна.
Хөгжиж буй зах зээлийн тоглогчид дэлхийн хэмжээний ESG стандартыг хэрхэн нутагшуулж болохын бодит жишээ энэ ажээ.
ЮНИТЕЛ ГРУППИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАНТАЙ БҮТЭН ТАНИЛЦАХЫГ ХҮСВЭЛ ДАРААХ ХОЛБООСООР ОРЖ УНШААРАЙ.