PGL Astana 2026: "The MongolZ" болон "The Huns Esports" баг хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлэв
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн PGL Astana 2026 тэмцээний хэсгийн шатны тойргийн тоглолтууд Казахстан улсад явагдаж өндөрлөлөө.
Нийт 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг эхний тойрогт ОХУ-ын "magic"-ийг хожсон бол хоёрдугаар тойрогт "Team Spirit" багт хожигдсон. Гуравдугаар тойрогт Европын "G2 Esports" хожсон боловч дөрөвдүгээр тойрогт Саудын Арабын "Team Falcons" багт хожигдсон.
Улмаар шөвгийн наймд шалгарах сүүлийн боломжийн төлөө буюу тавдугаар тойрогт Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг өчигдөр тоглож, 0:2 тооны харьцаатай ялагдлаа.
Харин "The Huns Esports" эхний тойрогт "Team Spirit"-д, хоёрдугаар тойрогт Туркийн "Aurora Gaming" багт хожигдсон. Үргэлжлүүлэн гуравдугаар тойрогт АНУ-ын "Fisher College" багийг хожсон бол дөрөвдүгээр тойрогт Украины "Monte" багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!










