ФОТО: БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт эхэллээ
Дэлхийн тэргүүлэгч хоёр гүрний удирдагчдын уулзалт, яриа хэлэлцээ өнөөдөр Бээжин хотод эхэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой Хятадын нийслэлд хүрэлцэн ирсэн юм. Уулзалтын үеэр Ши Жиньпин, Дональд Трамп нар хоёр улсын худалдааны асуудал болон дэлхий дахины олон асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Дональд Трампын хувьд эхний бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2017 онд Хятад улсад хамгийн сүүлд айлчилж байсан юм. Ши Жиньпиний хувьд 2023 онд тухайн үеийн ерөнхийлөгч Жо Байдены урилгаар АНУ-д айлчилж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
