Монголын хамгийн том кибер аюулгүй байдлын форум “STF 2026” олон улсын экспертүүдийг нэг дор цуглууллаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Ай Ти Зон компаниас 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Security Transformation Forum 2026” олон улсын форумын үеэр кибер аюулгүй байдлын салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, бодит кейсүүдийг танилцууллаа.

Цахим аюулгүй байдлын Монголын хамгийн том арга хэмжээ болох тус форум энэ жил “Human + AI | Redefining Cybersecurity” сэдвийн дор болж, олон улсын экспертүүд, технологийн компаниуд, салбарын инженерүүдийг нэг дор цуглуулсан байна.

зураг
 

Форумын үеэр хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер халдлагын арга хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгаа, байгууллагууд шинэ эрсдэлд хэрхэн бэлдэх шаардлагатай болсон талаар олон улсын туршлага, бодит кейсүүдтэй хослуулан хэлэлцлээ.

Үндсэн тайзнаа олон улсын экспертүүд AI-ийн эрин дэх хамгаалалтын шинэ стратеги, hyper-automation, identity security, cloud security, fraud prevention, critical infrastructure protection зэрэг сэдвээр илтгэл тавьж,байгууллагууд хамгаалалтын шинэ шийдлүүдийг эрчимтэй нэвтрүүлэх шаардлагатай болж буйг онцолсон байна.

зураг
 

Үдээс хойших хөтөлбөрийн үеэр Ай Ти Зон компанийн инженерүүд хиймэл оюунд суурилсан хамгаалалтын системүүд бодит халдлагын үед хэрхэн ажилладгийг live demo хэлбэрээр үзүүлжээ. Халдлагыг илрүүлэх, автоматаар хариу арга хэмжээ авах, эрсдэлийг богино хугацаанд тооцоолох зэрэг шийдлийг бодит орчинтой төстэй нөхцөлд туршсан нь оролцогчдын анхаарлыг татсан байна.

зураг
 

Мөн тус форум технологийн шинэ шийдлийн танилцуулга, салбарынхны нетворк уулзалт, интерактив хөтөлбөр зэрэг олон талт форматаар зохион байгуулагдсан нь оролцогчдод туршлага солилцох, шинэ технологитой газар дээр нь танилцах боломжийг бүрдүүлжээ. Олон улсын болон дотоодын технологийн компаниуд хамгаалалтын шинэ бүтээгдэхүүн, шийдлүүдээ танилцуулж, байгууллагуудын өмнө тулгарч буй бодит эрсдэлийн талаар хэлэлцсэн байна.

Түүнчлэн форумын хүрээнд болсон “Cyber Security Challenge 2026” тэмцээнд Монголын ТОП 50 байгууллагын 100 гаруй инженер оролцож, мэдлэг, хурд, бодит нөхцөлд асуудал шийдэх ур чадвараараа өрсөлджээ. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 40 оролцогч техникийн шатанд өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээн нь Монголын кибер аюулгүй байдлын инженерүүдийн ур чадварын түвшин өсөж буйг харуулсан бодит индэр болсон талаар зохион байгуулагчид онцолжээ.

зураг
 

Түүнчлэн STF 2026-ийн үеэр “Enterprise Solutions” сэтгүүлийн кибер аюулгүй байдлын тусгай дугаарыг оролцогчдод хүргэсэн байна. Тус дугаарт хиймэл оюун болон cybersecurity-ийн шинэ чиг хандлага, AI-д суурилсан хамгаалалтын технологи, олон улсын экспертүүдийн ярилцлага, байгууллагуудын бодит туршлагыг багтаасан нь форумын агуулгыг илүү өргөжүүлжээ.

Форумын үеэр кибер аюулгүй байдал нь зөвхөн техникийн багийн асуудал биш болж, байгууллагын стратеги, тасралтгүй ажиллагаа, хэрэглэгчийн итгэлцэлтэй шууд холбоотой, шийдвэр гаргагчдын түвшинд хэлэлцэх асуудал болсон гэдгийг онцолж байв. Хиймэл оюуны хөгжил хурдсахын хэрээр халдлагын арга хэлбэр илүү автоматжиж, нарийсаж байгаа энэ үед байгууллагууд технологиос гадна бодлого, хүний нөөц, дотоод бэлтгэлдээ анхаарах шаардлага нэмэгдэж буйг форумын илтгэлүүд харуулжээ.

зураг
 

“Security Transformation Forum 2026” нь энэ удаа зөвхөн технологийн шинэ шийдэл танилцуулсан арга хэмжээ бус, Монголын байгууллагуудыг олон улсын кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлага, бодит туршлага, хамгаалалтын шилдэг туршлагатай холбосон хамтын ажиллагааны томоохон платформ болсноороо онцлог болсон байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.