Маргааш нээлтээ хийх 3х3 сагсан бөмбөгийн тивийн тэмцээний тухай

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Сингапур Улсад дөрөвдүгээр сарын 1-нээс 5-нийг дуустал үргэлжлэх юм.

2013 онд анх Катарын Дохад болж байсан тус тэмцээнд сүүлийн таван жил дараалан Сингапурт зохион байгуулж буй. Харин дараа жил нийслэл Улаанбаатарт болохоор болсон билээ.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй 

  • Э.Сугар-Очир,
  • Г.Болд-Эрдэнэ,
  • М.Чинхутаг, 
  • Н.Ганбаатар.

Эмэгтэй

  • Б.Ариунцэцэг,
  • Э.Нарангоо,
  • Н.Нандинхүсэл,
  • О.Хулан.

Тэмцээнд ямар багууд оролцох вэ?

зураг
 

Шар тивийн 45 улсаас 43 нь оролцоно. Тэмцээний эхний хоёр өдөр чансаанд багтаагүй 35 улсын багууд өрсөлдөөд дөрөв нь үндсэн тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм. Нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг үлдсэн гурван өдөрт аваргаа тодруулдаг уламжлалтай.

Эрэгтэй

Эрэгтэйчүүдэд Австрали хамгийн олон буюу тав түрүүлсэн бол Монгол хоёр, Катар нэг удаа аваргалж байв. Ногоон тивийн эрчүүд сүүлийн зургаан тэмцээний тавд нь түрүүлээд буй. Тэдний араас манай сагсчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалдаг. Шинэ Зеландын баг түрүүлээгүй ч хоёр мөнгө, хүрэл медаль зүүсэн байдаг бол БНХАУ-ын эрчүүд нэг мөнгө, хоёр хүрэл, Иран нэг мөнгө, нэг хүрэлтэй. Мөн Саудын Араб, Японы баг тус бүр нэг хүрэл зүүж байв.

Чансаагаар:

  • Монгол
  • БНХАУ
  • Япон
  • Шинэ Зеланд
  • Катар
  • Сингапур
  • Австрали
  • Хятадын Тайпэй

Урьдчилсан шат

  • А: Филиппин, Тайланд, Мальдив,
  • Б: Малайз, Саудын Араб, Туркменистан, Макао,
  • С: Тонга, БНСУ, Вьетнам,
  • Д: Казахстан, Бахрейн, Хятадын Хонконг, Энэтхэг

Үндсэн тэмцээнд

  • А: Монгол, Хятадын Тайпэй, урьдчилсан шатны А хэсгийн ялагч,
  • Б: БНХАУ, Австрали, урьдчилсан шатны Б хэсгийн ялагч,
  • С: Япон, Сингапур, урьдчилсан шатны С хэсгийн ялагч,
  • Д: Шинэ Зеланд, Катар, урьдчилсан шатны Д хэсгийн ялагч

эмэгтэй

Эмэгтэйчүүдэд мөн л Австрали таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медалиар тэргүүлдэг. Тэдний араас Шинэ Зеланд нэг алт, хоёр мөнгө, БНХАУ-ын хүүхнүүд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэлтэй бол Энэтхэг хүүхнүүд хамгийн анхны тэмцээнд түрүүлсэн удаатай.

Мөн Монгол болон Японы баг нэг мөнгө, нэг хүрлээр ижилсдэг бол Казахстан, Малайз нэг мөнгө, Индонез, Туркменистан нэг хүрэл медаль авчээ.

Чансаагаар:

  • БНХАУ,
  • Монгол,
  • Япон,
  • Австрали, 
  • Филиппин,
  • Сингапур,
  • Шинэ Зеланд,
  • Тайланд.

Урьдчилсан шатанд

  • А: Казахстан, Вьетнам, БНСУ,
  • Б: Малайз, Туркменистан, Энэтхэг,
  • С: Хятадын Тайпэй, Саудын Араб, Хятадын Хонконг, Бахрейн,
  • Д: Тонга, Макао, Мальдив.

Үндсэн тэмцээнд

  • А: БНХАУ, Тайланд, урьдчилсан шатны А хэсгийн ялагч,
  • Б: Монгол, Шинэ Зеланд, урьдчилсан шатны Б хэсгийн ялагч,
  • С: Япон, Сингапур, урьдчилсан шатны С хэсгийн ялагч,
  • Д: Австрали, Филиппин, урьдчилсан шатны Д хэсгийн ялагч.