Б.Мягмардорж: Автобусны төлбөрөө төлөөгүй иргэнийг 10 нэгжээр торгох арга хэмжээ тооцож байна
Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг байна. Харин иргэд автобусны төлбөр 1,000 төгрөгийг төлж байгаа эсэхэд хяналт тавьжээ.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Мягмардорж "Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа иргэд төлбөрөө төлж байгаа эсэхэд хяналт, шалгалтыг хийж байна.
Тухайн иргэн зорчих тасалбараа аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 10 нэгж буюу 10,000 төгрөгөөр торгох хуультай. Энэ дагуу торгуулийн арга хэмжээ тооцож байна" гэв.
Шалгалтын явцад гарсан зөрчлийн тухайд ахлах шалгагч Т.Отгонгэрэл: Хайрцагт бэлэн мөнгө дутуу хийж байна. Тухайлбал 100, 500 төгрөгийг бэлэн мөнгөний хайрцагт хийх тохиолдол олон гарлаа. Мөн картны үлдэгдэл хүрэлцэхгүй байх зөрчил нэг автобусанд 7-8 удаа илэрч байна.
Уг шалгалтыг долоо хоногийн таван өдөрт зохион байгуулж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

