Маргаашаас эхлэн Скай ресорт цанын бааз руу нийтийн тээврийн автобус явахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Скай ресорт цанын бааз руу нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилж эхлээд буй.

Уг үйлчилгээг маргаашаас зогсоохоор болжээ. Учир нь цанын баазын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс түр зогсох юм байна.

Тодруулбал Х:23 Сүхбаатарын талбай-Маршал таун-Скай ресорт чиглэлийн автобус маргааш буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс явахгүйг албаныхан мэдээллээ.

Х:23 чиглэлийн нийтийн тээврийн автобус өдөр бүр цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 200 төгрөгийн төлбөртэйгөөр үйлчилж байв.