Уншиж байна ...

Энэ долоо хоногийн Бямба гарагаас Скай Ресорт руу нийтийн тээврийн автобус явуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр буюу энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн Х:23 Сүхбаатарын талбай-Скай Ресорт чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болжээ.

Ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр тус чиглэлд автобус явах юм байна.

НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" гэв.

Цанын баазын чарганы болон бусад үйлчилгээ нээгдсэн байна.

Өнгөрсөн онд Скай ресорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж, нийтийн тээврийн автобусаар зорчиж байсан билээ.