Тэнгэр Капитал үнэт цаасны компани хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ
Монголын хөрөнгийн зах зээлийн анхдагч үнэт цаасны компаниудын нэг Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан 19 жилийн туршлагатай компани юм.
Тус компани 2025 онд “Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ” уриан дор стратегиа шинэчлэн тодорхойлж, Монголын болон олон улсын санхүүгийн салбарт 5-20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжлийн удирдлагын багийг бүрдүүлэн, засаглал, бүтэц, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргасан байна.
Богино хугацаанд-Өндөр өсөлт
Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь 2025 онд:
- Дотоодын зах зээлээс 600+ тэрбум төгрөг, гадаад зах зээлээс 120 сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлэв.
- Арилжааны дүн 502.5%, нийт үйл ажиллагааны гүйцэтгэл 13.7 дахин өссөн амжилтаар салбартаа тэргүүлэгч ТОП-3 компанийн нэгэнд зүй ёсоор тооцогдож байна.
Мөн 2026 он гарснаас хойш Биржийн бус зах зээлд /OTC/ тэргүүлэн ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ
Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл 14 их наяд төгрөгийн үнэлгээтэй болж хурдацтай хөгжиж байна. Сүүлийн 4 жилд:
- Хөрөнгө оруулагчид 1 их наяд төгрөгийн бондын өгөөж хүртсэн бол ААН-үүд 5 их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Үүний үр дүнд, Монгол Улс шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болж, алтны салбараас 1 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, 10 мянга гаруй ажлын байр шинээр бий болсон нь хөрөнгө оруулалтын үнэ цэнийн тод илэрхийлэл юм.
Эдгээр жишээ нь Тэнгэр Капитал үнэт цаасны компанийн харилцагч, айл өрх бүрийн өнөөдрийн хөрөнгийг ирээдүйн үнэ цэнтэй хуримтлал болгон өсгөх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилгын “тодорхойлолт” юм.
Бидний үйлчилгээ
Тэнгэр Капитал үнэт цаасны компани нь харилцагчдадаа дэлхийн болон Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, өндөр өгөөж хүртэх, төр, хувийн хэвшлийн ААН-үүдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, өөрийн хөрөнгийг амжилттай удирдахад нь нь бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Мөн харилцагч бүрийн зорилго, хэрэгцээнд нийцсэн хөрөнгийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажиллаж байна.
- Андеррайтерын үйлчилгээ
- Брокерын үйлчилгээ
- Хөрөнгийн удирдлага
Хамгийн гол нь тус компанийн дэргэдэх “Тэнгэр академи” нь олон нийтэд хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг түгээхээс гадна судалгаа, тойм, мэдээллээр тогтмол хангаж ажиллах юм.
- Мөн Монгол Улсын ирээдүй болсон боловсролын салбар, хүүхэд, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
- ☎️Холбоо барих: 7711-0272
- 📱 Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272
- 🌐 Бонд авах: www.tengercapital.mn/submit-form
- 🌐 Данс нээх, арилжаанд оролцох: trader.tengercapital.mn
- 📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
