Ерөнхий сайд ХҮН намд Эрчим хүчний болон Шадар сайдын албан тушаал өгөхөөр санал хүргүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн шөнө Засгийн газрын тамгаа гардан авснаар түүний бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр шинэ Засгийн газартаа хамтран ажиллах УИХ-д суудалтай нам, эвслүүдэд санал хүргүүлж эхэлсэн байна. Тодруулбал ХҮН намд Шадар сайд болон Эрчим хүчний сайдын албан тушаал өгөхөөр болсон байна.

ХҮН намын дарга Т.Доржханд тус урилгыг хүлээн авсан бөгөөд намын төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөхөө мэдэгджээ.

зураг
 
Г.Занданшатарын Засгийн газрын үед ХҮН намаас Т.Доржханд шадар сайдаар, Б.Наранбаяр боловсролын сайдаар ажиллаж байсан. Гэвч Эрчим хүчний сайд Г.Чойжилсүрэн, Боловсролын сайд Б.Наранбаяр нар хаврын чуулган эхлэх үеэр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир Б.Найдалаа гишүүнийг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлж байв.