ЗХУТ: 102 police аппликэйшнд дансны IBAN дугаараа бүртгүүлснээр зөрчил мэдээлсэн урамшууллаа авах боломж бүрдэнэ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс олгож эхлэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Иймд иргэн та урамшууллаа авахын тулд IBAN дансны дугаараа урьдчилан холбож бүртгүүлэхийг зөвлөв. 

Мөн өмнө нь 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө IBAN дансны дугаараа холбож амжаагүй 3,593 иргэний урамшууллыг энэ дөрөвдүгээр сард нөхөж олгох юм байна. 

Бүртгүүлэх заавар:

1-р алхам:

  • “102 Police” аппликэйшнд нэвтэрч, “Миний мэдээлэл” хэсэгт орно.
  •  Утасны дугаараа баталгаажуулж, IBAN дансны дугаараа оруулна.
зураг
 

2-р алхам:

 Өөрийн ашигладаг, урамшуулал хүлээн авах дансны дугаараа үнэн зөв оруулснаар буцаан олголтоо авах боломжтой. 

зураг