ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн бусдын картын мэдээллийг олж, хохирол учруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг олж, гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдэд холбогдох хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.

Тодруулбал Ц нарын бүлэг этгээд нь арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан иргэд, ААН, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр, үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллах, “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж шалгах, мөн хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.