Капитрон банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тогтвортой өсөлтийн замналыг тууштай хадгалан, 25 дахь жилийн түүхээ бүтээж буй Капитрон банк ХК нь 2025 оны IV улирлын аудитлагдсан санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч түншүүд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд танилцуулж байна.

Тайлант онд банкны нийт актив 3.1 их наяд, нийт зээлийн багц 1.2  их наяд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 2.7 их наяд төгрөгт тус тус хүрч санхүүгийн тогтвортой байдлаар хадгалахын сацуу Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

2025 онд дүрмийн сангаа 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, урт хугацааны стратегийн өсөлтийг хангах чухал алхам болов.

зураг
 
зураг
 
зураг
 

2025 оны голлох үйл явдлуудаас онцолбол:

  • Moody’s агентлагаас олгодог “B3 / тогтвортой” зээлжих зэрэглэлийг 7 дахь жилдээ дараалан хадгалж, банкны засаглал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тогтвортой байдлаа олон улсын түвшинд бататгалаа;
  • Олон улсын хамтын ажиллагаа, гадаад төлбөр тооцооны системээ сайжруулах зорилтын хүрээнд Thunes компанитай стратегийн түншлэл байгуулж, БНХАУ-ын ICBC банктай хамтын ажиллагаагаа тэлэн, БНСУ-аас импортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан VISA GTPP кредит карт болон олон улсын VISA Platinum картыг тус тус нэвтрүүллээ;
  • Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хүрээнд PCAF стандартын дагуу хүлэмжийн хийн ялгарлын тооцооллыг хийж, мөн “Тогтвортой байдал ба БОНЗ-ын тайлан”-гаа олон нийтэд анх удаа ил тод танилцуулав;
  • “Оюунлаг ирээдүйг дэмжигч” уриан дор боловсрол, тэр дундаа математикийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Математикийн Олимпиадын Хорооны үйл ажиллагааг тогтмол дэмжихийн зэрэгцээ Зориг сангийн “Залуу дадлагажигч хөтөлбөр” болон “Залуу манлайлал” хөтөлбөрүүдэд 2 жил дараалан хамтран оролцож, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх төсөл, хөтөлбөр хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ.

Капитрон банкны өсөлт хөгжлийн түүхийг хамтдаа бүтээлцэж, өнөд дэвжих хөгжлийн түүчээ, урагшлах алхам бүрийг хамтдаа туулсан нийт харилцагчид, түншүүд, хөрөнгө оруулагчид болон эрхэм ажилтнууддаа баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.