Энэ онд хогийн бункерээс гарсан галын дуудлага 116 бүртгэгджээ
2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 580 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс бага насны хүүхдүүд утсаар тоглох зэрэг шалтгаантай 58 удаагийн худал дуудлага бүртгэгджээ. Мөн ихэнх дуудлагын шалтгаан нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан буюу хоол, плитка залгаатай орхих зэрэг дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс архидан согтуурсан үедээ тогоо, плитка залгаатай мартаж орхих тохиолдол олон байжээ.
Түүнчлэн хогийн бункерт гарсан галын дуудлага 116 удаа бүртгэгдсэн байна. Үүнээс 62 удаагийнх нь аж ахуй нэгж байгууллагын хашаанд байдаг хогийн бункерээс гарчээ. Иймд иргэд, ААН-ийг анхаарал болгоомж хариуцлагатай байхыг зөвлөв.
2025 онд Нийслэлийн онцгой байдлын газар 358 удаагийн шар өвсний гал түймэрт ажилласан байдаг бөгөөд шалтгаан нь гагнуур болон тамхины ишнээс түлхүү болсон байдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
