Улаанбаатар хотод энэ сарын 2, 4, 5, 8, 9-нд хур тунадас орж, салхитай байна
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа ба нутгийн өмнөд хэсгээр ахиу хур тунадас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Энэ сарын эхний 10 хоногт цаг агаар тогтворгүй байх бөгөөд тухайлбал өнөө шөнөөс баруун аймгуудын нутгаас эхлээд маргааш өдөртөө төвийн аймгуудын нутаг, 3-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, салхины хурд ихсэх төлөвтэй байгаа юм байна.
Улаанбаатар хотод энэ сарын 2, 4, 5, 8, 9-нд хур тунадас орж, салхитай байх төлөвтэй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
