"Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол мэдээлээрэй"
Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110,000 орчим шон байдаг байна. Эдгээрийн ил задгай кабель, тагийг засварлах солих ажлыг гүйцэтгэж эхэлжээ.
Иймд иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба болон Улаанбаатар Хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын Төвд мэдээлэхийг зөвлөлөө.
Харин авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1,000 орчим гэрлийн шонг хэвийн ажиллагаанд оруулах бөгөөд бол шон дээр наасан заруудыг хуулж, цэвэрлэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
