Туул голын ай савыг ТҮК-ийнхэн цэвэрлэж байна
Нийслэлийн удирдлагууд Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад 10 гаруй хонож байна. Иргэд Маршалын гүүр болон төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Харин энэ хугацаанд хотын дарга Х.Нямбаатар дэмжигчдээ дагуулан Туул голын эргээр жагсаал зохион байгуулж "галзуураад" буй.
Өнөөдрөөс Туул голын ай савыг цэвэрлэж эхэлжээ. Тодруулбал төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний 46 байгууллагын 720 зам талбайн үйлчлэгч, 88 иргэдийн бүлгийн ажилтнууд, 67 хог тээврийн машин, 12 тусгай зориулалтын машин механизм ашиглан Туул голын ай савыг цэвэрлэж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
₮2.3 их наядын төсөвт өртөгтэй 32 километр хурдны замыг барихаар нийслэлийн төсвөөс өнгөрсөн жил 400 тэрбумыг зарцуулсан бол энэ жил 800 тэрбумыг төсөвлөсөн ч төсөл цааш үргэлжлэх үү, зогсох уу гэдэг нь тодорхойгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


