Т.Даваадалай: Туулын хурдны замын нийт төсвийн өртөг ₮2.3 их наяд

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурлаар нийслэлээс хэрэгжүүлж буй "Туулын хурдны зам"-ын талаар нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай төслийн талаар дараах танилцуулгыг хийв.


Туулын хурдны зам төсөл нь анх 2008 оноос эхлэн Улаанбаатар хотын Хот байгуулалт, судалгаа шинжилгээний хүрээлэн дээр судлагдаж эхэлсэн бөгөөд 2013 онд "Хурдны зам баригдах талбайн солбилцол батлах тухай" тогтоол батлагдаж байсан аж. Харин 2014 онд ТЭЗҮ батлагджээ. 

Холбогдох баримт бичгүүд: 

2016 онд бүх нарийвчилсан зураг төсөл дуусаж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдаж байжээ. Үргэлжлүүлэн 2020, 2021, 2022, 2023 оны дараах тогтоолууд гарсан байна.  

Хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан байдал: 

Улаанбаатар хотын 2020, 2030 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан ба Улаанбаатар хотын бусад авто замуудтай уялдаж үнэлгээ хийгдсэн гэв. 

Хөдөлгөөний эрчмийн тооцоолол: 

2008 оноос эхлэн хөдөлгөөний эрчмийн тооцооллыг хийсэн ба Туулын хурдны зам тойрог 1, 2 хэрхэн нийлж Улаанбаатар хотын түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар уялдуулж нарийвчилсан тооцоог хийсэн гэв. 

ТӨЛӨВЛӨЛТ: 
ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ: 

Нийт төсвийн өртөг 2.3 их наяд төгрөг. Нийслэлийн төсвөөс санхүүжих ба өнгөрсөн жил 400 тэрбумыг зарцуулсан бол энэ жил 800 тэрбумыг төсөвлөсөн байна.  

зураг
 
БУСАД ТӨСЛҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ: 

Бусад төслүүдтэй харьцуулахад төсөвт өртгийн хувьд багадуу талдаа байгаа гэв. 

зураг
 
ТӨСӨӨЛЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ
ГҮЙЦЭТГЭГЧ: 
зураг