Ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг тогтоожээ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ЦЕГ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалт явуулахад иргэн Ө нь Toyota Lexus-600 маркийн тээврийн хэрэгслээр  Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг тогтоож, хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай. 

Харин Эрүүгийн хуулийн 24.5.1 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.