Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч, сувилагч нар хэрэглэсэн зүү тариур, вакцины шилээ зөвшөөрөлгүй устгажээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Н.Энхбилэг охины аав (архив)

-Эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ-

Сахуу татрангийн вакцинаас харшил өгч, өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа долоон настай Н.Энхбилэг охины хэрэгт буруутай байж магадгүй эмнэлгийн зарим эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хэргийн мөрдөн байцаалтыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах, хошууч Г.Батаа энэ сарын 1-нээс эхлүүлж, Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

 Сувилагч Э.Даваа “Эрдэм” ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн  нар нь сурагчдад вакцин хийхдээ бүх сурагчдыг урьдчилсан үзлэгт хамруулаагүй болох нь тогтоогджээ

Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Вакцин тарих үеэр сурагчдад үзлэг оношлогоо хийх байсан “Оточномгон” өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа нь “Эрдэм” ахлах сургуулийн сурагчдад,

  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэг хийгээгүй
  • 2013 оны аравдугаар сарын 14 өдөр Н.Энхбилэгийг вакцинаас харшилсан байдал, өвчний зовиуртай ээжийн хамт ирж үзүүлэх үеэр зохих эмчилгээ, оношилгоог зөв тавиагүй
  • Холбогдох Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тус эмнэлгийн сувилагч Э.Даваа, “Эрдэм” ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн  нар нь сурагчдад вакцин хийхдээ бүх сурагчдыг үзлэгт хамруулаагүй
  • Тарилга хийхийн өмнө нэг удаагийн зүү тариур хэрэглэсэн эсэх, вакциныг зохих ёсоор хадгалж хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн зүү тариур вакцины шил шошгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр устгасан … зэрэг үйлдэлд нь эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Мөн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэгт шинжээч томилж “Нэр бүхий эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх, холбогдох вакцин, тариур зэргийн чанар стандарт, хадгалалт хамгаалалт, хэрэглэсэн байдал зөв эсэх  Н.Энхбилэгийн өвчний шалтгаан нөхцөл эх сурвалж юу болох, урьд суурь өвчтэй байсан эсэх вакцинаас болж өвчилсөн эсэх, хоёр хуруугаа тайруулсан болон биед гарсан бусад өвчлөл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх зэрэг асуудлыг шалгаж тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн прокурорын газар ажиллаж эхэлсэн байна.