Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам 16 дахь жилдээ болох гэж байна.
Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам өнгөрсөн жилээс эхлэн хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах болон хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагддаг болсон.
Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэ наадамд 150 орчим хайрын шүлгийн яруу найрагч үгийн урнаар уралдаж байв.
Харин орон нутгаас “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадамд оролцох уран бүтээлчид бүтээлээ нэгдүгээр сарын 5-25-ны хооронд орон нутаг дахь Монголын залуучуудын холбооны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэлчүүд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!