Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурав

ikon.mn
2014 оны 1 сарын 16
iKon.MN
Ноот бичигт гарын үсэг зурлаа, 2014.1.15

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Япон улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Кихара Сэйжи, Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар 300 сая иений санхүүжилт бүхий Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн тогтвортой хөгжлөөр дамжуулан ядуурлыг бууруулахыг зорьж буй Монгол улсад Японы жижиг дунд үйлдвэрийн чанартай тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай хөрөнгө мөнгөн тусламж үзүүлэх бөгөөд энэ хөрөнгөөр асаргаа сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээний болон гал унтраах бага оврын тоног төхөөрөмжүүдийг худалдан авах боломжтой юм.

300 сая иений санхүүжилт бүхий Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

Монгол улс нь манай улсын  хамтын ажиллагаагаар дамжуулан ардчилсан төрт улс нь  улам бүр цэцэглэн хөгжиж, эдийн засаг нь  хөгжих нь Зүүн Азийн бүс нутгийн тогтвортой байдал  болон манай улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал  юм. 

Мөн Монгол улс нь нүүрс, зэс, уран, ховор металл, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй тул хоёр орны харилцаа нь манай улсын байгалийн баялаг, эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангахад чухал ач холбогдолтой.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Мөн Япон улсын жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэнээр цаашид тэдгээр жижиг дунд үйлдвэрүүдийг гадаадын зах зээлд хөл тавих боломжийг нээж өгнө хэмээн найдаж байна.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ-наас мэдээллээ.