Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийнхээ цэцэрлэгийг камержуулмаар байвал МТШХХГ-т хандаарай

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 15
iKon.MN

Бидний өдөр тутмын амьдралын олон төвөгтэй асуудлыг мэдээллийн технологи ашиглан хялбарчилсаар буйн нэг жишээг өнөөдөр Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийнхэн харууллаа.

Тус цэцэрлэг 16 анги танхимаа камержуулж, багш-хүүхэд-эцэг эхийн харилцааг “амьд” болгосон байна.

Ингэснээр эцэг эхчүүд ухаалаг утас, компьютерээ ашиглан хүүхэд нь цэцэрлэгтээ юу сурч, яаж тоглож, хооллож, унтаж амарч байгааг харахын зэрэгцээ хүсвэл шууд ярилцаж ч болох юм байна.

Хүүхдийнхээ тоглож, хүмүүжиж байгаа орчин, багш нарын зан харилцаа, заалгаж байгаа хичээл гээд эцэг эхчүүдийн санаа зовоодог бүхнийг өөрөө харж хянах боломжтой болсноор бидний харилцаа улам ойртож, итгэлцэл бэхжиж байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг ярьж байлаа.

Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ-аас энэ төслийг зохион байгуулжээ. 

Анх удаа туршин нэвтрүүлсэн энэ төслийн үр дүн болоод эцэг эхчүүдийн санал хүсэлтэд тулгуурлан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хүүхдийн тань цэцэрлэгт  камерын систем суурилуулах боломжтой юм.