21-хэн настай бүсгүй бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан.
Гэтэл энэ сарын 8 -нд Орхон аймагт дахин нэг эмэгтэй нөхөртөө зодуулж амиа алдсан талаар зарим мэдээллийн хэрэгслээр гараад байгаа.
Энэ талаар Орхон аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга "Тийм хэрэг гараагүй" гэсэн юм.
Харин ЦЕГ-ын ОНХХ-ээс тодруулахад "Бидэнд ийм мэдээлэл одоогоор ирээгүй байна. Хаанаас ийм мэдээлэл гараад байгааг тодруулж байна. Маргааш дахин лавла" гэв.
Өөр эх сурвалжийн мэдээлснээр ийм хэрэг гараагүй бөгөөд худал мэдээлэл бичсэн сэтгүүлчид цагдаагийн газраас хариуцлага тооцохоор болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!