Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Элэг бүтэн гэр бүл, аз жаргалтай амьдралыг залуучууд хүсч байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 15
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос тун удахгүй гэр бүлийн хороо байгуулахаар болжээ. Гэр бүлийн хорооны даргаар Б.Оюун-Эрдэнэ /Улаанбаатар их сургуулийн “Гэр бүл” судлалын тэнхимийн эрхлэгч,доктор/Ph.D/ ажиллах аж. Тэрээр “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн стандарт”-ыг анх удаа боловсруулсан хүн.

Сүүлийн үед залуучууд гэр бүлийн амьдрал эхлүүлж, хүүхэдтэй болсны дараа салах асуудал ихээр гарч байгаа нь гэр бүлд өгөх зөвлөгөө дутмаг, ойлголт муу, хаана хандахаа мэдэхгүй байдгаас үүдэлтэй байна гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм.

Тиймээс залуу гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн амьдралыг тогтвортой болгох, хил дамнасан гэр бүлийн асуудал гээд тэдний мэддэггүй ойлгоддоггүй зүйлийн талаар зөвлөж, хамтарч ажиллах “гэр бүл”-ийн хороо байгуулагдаж байгаад залуучууд талархалтай хандаж байна.